Фашистын эсрэг дайн ялсан 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох орнуудад Хятад улс урилга илгээв

Фашистын эсрэг дайн ялсан 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох орнуудад Хятад улс урилга илгээв
Хятадын засгийн газар 9-р сард Хятадын ард түмний Японыг эсэргүүцсэн дайн буюу Фашистын эсрэг дайн ялсан 70 жилийн ойн арга хэмжээ зохион явуулна. Хятад улс холбогдох орнуудын удирдагч нар болон олон улсын байгууллагад урилга илгээсэн гэж Хятадын Гхя-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чүнь-ин 24-нд мэдэгдсэн байна.
  
Хятад улс Японы ерөнхий сайд Шинзо Абег Хятадын ард түмний Японыг эсэргүүцсэн дайн буюу Фашистын эсрэг дайн ялсан 70 жилийн ойн арга хэмжээнд оролцох урилга илгээсэн гэсэн мэдээлэлд холбогдуулан Хуа Чүнь-ин хэлэхдээ, Хятадын засгийн газар 9-р сард Хятадын ард түмний Японыг эсэргүүцсэн дайн буюу Фашистын эсрэг дайн ялсан 70 жилийн ойн арга хэмжээ зохион явуулах тухай холбогдох байдлыг олон удаа танилцуулсан. Мөн холбогдох орнуудын удирдагч нар болон олон улсын байгууллагад урилга илгээсэн гэжээ.