Олимп зохион явуулах өргөдөл өгсөн хот өөрчлөлтийн ашгийг хүртэнэ

Олон улсын олимпын хорооны өвлийн олимпыг зохион явуулах эрх олгох үнэлгээний баг 24-нд албан ёсоор Бээжин хотноо ажиллаа. Үнэлгээний багийн дарга, ОХУ-ын Олон улсын олимпын хорооны гишүүн Александр Жуков нээлтийн ёслолд, олон улсын олимпын хороо 2020 оны өөрчлөлтийн төслийг гаргасны дараах олимп зохион явуулах эрхийн өргөдөл гаргасан Бээжин, Алма-Ата хот "өөрчлөлтийн ашиг"-ийг хүртэнэ гэжээ.

Жуков, өөрчлөлтийн дагуу олимпыг зохион явуулах хот өрсөлдөх хүчээ идэвхжүүлж тус бүс нутаг, өөрийн ард иргэдэд бодит ашиг хүртээж болох юм. "Олон улсын олимпын хороо 2022 оны олимпыг зохион явуулах хотыг 880 сая ам доллараар санхүүжүүлнэ" гэжээ.

2022 оны өвлийн олимпыг зохион явуулах тухай бидний дэвшүүлэх төсвийн нийт хэмжээ 3.9 тэрбум ам доллар байна гэж Бээжингийн өвлийн олимпын эрхийн өргөдөл өгөх хорооны санхүүгийн хэлтсийн дарга Ли Жиншян тодрууллаа.
  
Тамирчнаар төв болгосон тогтвортой хөгжил бүхий арвич хямгач тэмцээнийг зохион явуулах тухай Бээжингийн үзэл баримтлалыг Жуков хүлээн зөвшөөрч байна. Түүний үзэж буйгаар энэ нь өөрчлөлтийн төслийн зориг санаатай нэгдэж байгаа бөгөөд Бээжин, Тяньжинь, Хэбэйг нэгтгэн хөгжүүлэх үндэстний стратеги нь түүний зангилаа хүчин болно гэжээ.

Олон улсын олимпын хорооны үнэлгээний баг 24-нд Бээжингийн өвлийн олимпыг зохион явуулах эрхийн өргөдөл гаргах хорооны хөгжлийн төлөвлөгөө, түүх дурсгалын өв, олимпын хотхон зэрэг 5 газартай танилцаж, Шувууны үүр, Усан бассейн зэрэг цогцолбортой танилцжээ.