Загварын зарим хэсгийг 3D-гээр хэвлэсэн авто машин Хятадад анх удаа гарав

3-р сарын 24-нд, загварын зарим хэсгийг 3D-гээр хэвлэсэн Хятадын анхны концепци машин Хайнань мужийн Сань-Я хотод гарсан байна. Эх сурвалжид тэмдэглэснээр, энэ концепци машины гадаад загварын зарим хэсгийг 3D-гээр хэвлэн бүтээсэн бөгөөд 500 кг жинтэй юм. Үлдсэн хэсэг нь тоног сэлбэгээс бүтэх бөгөөд цахилгаан хөдөлгүүртэй юм байна. Зурж төлөвлөхөөс угсарч дуусах хүртэл нэг сарын хугацаа зарах ба 3D-гээр хэвлэхэд ердөө 5 өдрийн хугацаа зарцуулдаг аж.