Төгрөгийн ханш өдөр ирэх тусам унасаар. Төв банкны зүгээс ханшийн
өсөлтийг тогтворжуулахын тулд бодлогын хүүгээ 12 хувьд хүргэсэн.
Арилжааны банкуудаар зарагдаж байгаа долларын ханш өнөөдрийн байдлаар
1870 төгрөгтэй тэнцэв. Харин юанийн ханш 304 төгрөг 70 мөнгөд хүрлээ.
Харин төв банкны хаалтын ханш 1870 төгрөг байна.