Хятад улс аж үйлдвэрийн роботын хэрэглээгээр тэргүүлэв

23-нд Германы Франкфурт хотод төвтэй Олон улсын роботын нийгэмлэгээс тус салбарын сүүлийн үеийн шинжилгээний тайлан нийтэлж тэмдэглэхдээ, 2014 оны дэлхийн бүс нутгуудын аж үйлдвэрийн роботын борлуулалт хэрэгцээний өсөлтийн жагсаалтад Хятад улс 54 хувийн өсөлтийн хурдаар аж үйлдвэрийн роботын хэрэглээгээр тэргүүлж байна гэжээ.

Уг нийгэмлэг мэдэгдэхдээ, 2014 онд Хятадын зах зээлд аж үйлдвэрийн робот 56000 ширхэг борлогдож, үүнд орон нутгийн ханган нийлүүлэгчдээс борлуулсан хэмжээ 16000-д хүрч, үлдсэн хэсгийг нь Швейцарийн ABB групп, Германы Kuka компани зэрэг гадаадын ханган нийлүүлэгчдээс борлуулсан байна гэжээ.

Тайланд тэмдэглэхдээ, 2014 онд аж үйлдвэрийн роботын жилийн борлуулалтын хэмжээ бараг 5 тэрбум 900 сая ам долларт хүрчээ. Борлуулалтын хэмжээ 225 мянгад хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 27 хувиар нэмэгджээ. 2014 онд БНСУ, Япон, АНУ, Герман зэрэг орон Хятадын дараа жагсаж, тус таван том зах зээл дэх аж үйлдвэрийн роботын борлуулалт дэлхийн ерөнхий хэмжээний 75 хувийг эзлэв гэжээ.