Хятадаас Америкт суугаа элчин сайд Цүй Тянькай 23-нд Америк дахь Хятад худалдаачдын ерөнхий нийгэмлэгийн 2015 оны Хятадын аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтын асуудлаар Америкт хийсэн хэвлэлийн бага хуралд, Хятадын эдийн засаг, Хятад, Америкийн харилцан ашигтай хамтын ажиллагаанд итгэл төгс байна хэмээн илэрхийлжээ.
Нэгд, Хятадын эдийн засгийн тогтвортой ахиж буй хөгжлийн ололт
амжилт, зорилт, хоёрт, Хятад улсын өөрчлөлт нээлтийг бүх талаар
хэлбэрэлтгүй ахиулан, хуулиар улс орноо засаглаж буй шийдвэр зориг, арга
хэмжээ, гуравт, Хятад, Америкийн хооронд их гүрний шинэ хэлбэрийн
харилцаа тогтоосон алс хараа, хүрсэн нааштай ахицаас ийм итгэл төрж
байна гэж Цүй Тянькай тэмдэглэлээ.
Энэ оны 9-р сард Хятад улсын дарга Ши Жиньпин Америкт төрийн айлчлал хийнэ гэж тэр бас мэдэгджээ.