Америкийн Батлан хамгаалахын сайд 2017 он хүртэл Афганистаны армид туслана

Америкийн батлан хамгаалахын сайд Картер 23-нд нэгдсэн хэвлэлийн бага хуралд, Америкийн батлан хамгаалах яам 2017 оны сүүлч хүртэл Афганистаны аюулгүйн армид хөрөнгө мөнгө эд барааны тусламж олгох болно. Конгрессээс санхүүжилт хайх болно гэжээ.

Тэрээр, Афганистаны аюулгүй байдлыг тогтвортой байлгахын тулд Афганистан болон Афганистанд суугаа холбоотны хүчний командлагч хамтаар Афганистаны аюулгүйн армийн цар хүрээг 352 мянган хүнд хүргэн өргөтгөх болно гэж хамтарсан санаачилга гаргалаа. Ийм хэмжээтэй болоход Афганистан болон холбоотон орнуудад асар их санхүүгийн зардал гарах болно. Үүний тулд Америкийн тал холбогдох орнуудтай нягт хамтран ажиллаж, Афганистаныг урт хугацаа зохих цар хүрээтэй армитай байлгах болно гэжээ.

Америкийн төрийн нарийн бичгийн дарга Жон Керри хэвлэлийн бага хуралд, Америк Афганистаны засгийн газар хоорондын хамтын ажиллагааны шинэ төлөвлөгөө хэрэгжүүлэх болно. Тус төлөвлөгөө нийт 800 сая ам долларын үнэ бүхий Афганистанд туслах хөрөнгийг ашиглан, үнэлгээ урамшууллын механизмаар Афганистаны засгийн газрын өөрчлөлт хөгжлийн зорилтыг ахиулах болно гэжээ.