Хятадын эдийн засаг энэ хоёр жил 7 хувиар өснө

24-нд Азийн Хөгжлийн Банк "2015 оны Азийн хөгжлийн байдал" жилийн тайлан гаргав. Тус тайланд, энэ хоёр жил Азийн хөгжиж буй эдийн засгийн цогцууд эрчимтэй өсөх төдийгүй Азийн хөгжиж буй хамгийн том эдийн засгийн цогц Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд саарах боловч 7 хувиар өсөхийг онцолжээ.

Азийн Хөгжлийн Банк мөн өдөр тайлан гаргаж, энэ хоёр жил Азийн хөгжиж буй эдийн засгийн цогцууд өсөлтийн хэмжээгээ 6.3 хувиар тогтоон барьж, 2014 оны хэмжээг батлах юм гэжээ. Азийн Хөгжлийн Банкны дэд ерөнхий эдийн засагч Жуан Чэньжүны үзэж байгаагаар, энэ хурд 5 жилийн дундаж хэмжээ болох 7.1 хувиас арай буурсан ч гэсэн Азийн хөгжиж буй эдийн засгийн цогцуудын өсөлтийн хурд дэлхийд тэргүүлж байгаа ажээ.

Жуан Чэньжүн, өнгөрсөн 5 жилд Азийн хөгжиж буй эдийн засгийн бүс дэлхийн GDP-ийн өсөлтөд 60 хувийн хувь нэмэр оруулсан. Энэ жил энэ байдал хэвээр үргэлжилнэ. Дэлхийн эдийн засагт Хятад улс 32, Энэтхэг 16, АСЕАН 8 хувийн хувь нэмэр оруулна. Эдгээрийг Америк, Япон, Еврогийн бүстэй харьцуулбал хувь нэмрийн хэмжээ нь маш их байгаа юм гэжээ.

Азийн Хөгжлийн Банкны тайланд задлан шинжилснээр, энэ жил болон ирэх жил Азийн хөгжиж буй бүсийн эдийн засгийн өсөлт голдуу гурван хүчин зүйлээс шалтгаалана. Тухайлбал өөрийн орны дотоодын өөрчлөлт, хөгжсөн эдийн засгийн цогцуудын эдийн засгийн сэргэлт, өргөн нэр төрлийн барааны үнийн уналт зэрэг болно. Гэвч Азийн хамгийн том эдийн засгийн цогцын хувьд Хятадын эдийн засгийн өсөлтийн хурд зохих хэмжээгээр удаашрах болно гэжээ. Азийн Хөгжлийн Банкны төсөөлнөөр, энэ онд Хятадын эдийн засгийн өсөлт 7.2 хувьд хүрэх юм байна. Энэ нь Хятадын засгийн газрын тогтоосон 7 хувийн өсөлтийн зорилттой нийцэж байна. 2016 оны Хятадын эдийн засгийн өсөлт 7 хувьд хүрч буурах болно. Азийн Хөгжлийн Банкны эдийн засгийн газрын дарга Жүрген Конрад, Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байгаагийн гол шалтгаан бол хөрөнгө оруулалт юм гэжээ. 
 
Хөрөнгө оруулалт удааширч байгаагийн гол шалтгаан нь дараах хэдэн шалтгаантай юм. Аж үйлдвэрийн хүчин чадал илүүдснээс болж энэ талын хөрөнгө оруулалт багассан, үүний зэрэгцээ орон нутгийн өөрчлөлт орон нутгийн хүчин чадлыг хязгаарласан юм. Итгэмжийн зээлийн өсөлт багасаж, орон сууцны бодлого ч орон сууцны зах зээлийн өсөлтийг удаашруулсан юм гэж тэр тэмдэглэжээ.

Жүргэн Конрад хэлэхдээ, дэлхийн хэмжээнд өргөн нэр төрлийн барааны үнэ буурсны нөлөөгөөр, энэ онд Хятадын экспорт өсөх хандлагаа хэвээр хадгалах болно. Гэвч ирэх жил дэлхийн өргөн нэр төрлийн барааны үнэ сэргэн нэмэгдэх нөлөөгөөр, Хятадын экспорт зохих хэмжээгээр удаашрана гэжээ.

Тайланд тэмдэглэхдээ, GDP болон итгэмжийн зээл багассан, дэлхийн өргөн нэр төрлийн бүтээгдэхүүний үнэ унаж байгаагаас болж Хятадын энэ оны инфляцын түвшин 1.8 хувьтай байж, засгийн газрын тогтоосон 3 хувийн дээд хязгаараас хамаагүй дор байна. Гэвч ирэх жил 2.3 хувьд хүрэх болно гэжээ.