Сүрьеэ өвчний тархалтыг зогсоохыг уриалав

Синьхуа Агентлагийн мэдээ, 24-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун "Дэлхийн сүрьеэ өвчнөөс сэргийлэх өдөр"-т холбогдуулж, олон улсын хамтын нийгэмлэг уушгины сүрьеэ өвчний тархалтыг зогсоож, 20 жилийн дотор энэ халдварт өвчнийг устгахыг уриалжээ.

Тэрээр, 2000-2013 оны хооронд, уушгины сүрьеэ өвчнийг оношлох, сэргийлэх, эмчлэх ажил 37 сая хүний амийг аварсан байна. Гэвч өнөөгийн байдал өөдрөг биш байна. 2013 онд барагцаагаар 9 сая хүн сүрьеэ өвчнөөр өвчилж, 1 сая 500 мянган хүн нас барсан байна гэжээ.

Бан Ги Мун, 2014 оны Дэлхийн Эрүүл мэндийн их хурлаар, бүх дэлхийд тархсан энэ өвчнийг 20 жилийн дотор устгах стратеги боловсруулсан юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын дэвшүүлсэн сүрьеэ өвчнийг устгах стратегид ил тод үйл ажиллагааны зорилт дэвшүүлж, сүрьеэ өвчнийг устгахын тулд ядуурлыг буруулах, нийгмийн хангамж, бүх ардыг чийрэгжүүлэх үйлстэй холбосон байна.