Дэлхийн 10 хүний 1 нь ундны усаар гачигдаж байна

3-р сарын 22-ны өдөр бол дэлхийн усны өдөр юм. Энэ жилийн дэлхийн усны өдөр "Ус болон тогтвортой хөгжил" уриан дор болж байна. ЮНЕСКО-гийн нийтэлсэн сүүлийн үеийн "Дэлхийн усны нөөцийн хөгжлийн тайлан "-гаас үзвэл, дэлхий дахинд нийт 750 сая орчим хүн амьдралын хэрэглээний усаар гачигдаж, 10 хүн тутмын 1-д усны аюулгүй байдал өөдрөг биш байна.

Амьдралын хэрэглээний усны эрүүл ахуйн байдал сэтгэл түгшүүлж байна. 2 тэрбум 500 сая хүний амьдралын хэрэглээний ус эрүүл ахуйн стандарт хангахгүй байна гэж тайланд тэмдэглэв.

Мөн өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун мэдэгдэл гаргаж, ундны усны аюулгүй байдал болон амьдралын хэрэглээний усны эрүүл ахуйн асуудал бол дэлхий дахинд тулгамдаж буй асуудал гэжээ.

Тэрээр, уур амьсгалын өөрчлөлт, хөдөө аж ахуй, аж үйлдвэр, хотын хэрэглээний усны эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа нь усны нөөцийн хямралыг хурцатгаж байна. Үүнийг зохицуулахын тулд хүмүүс улам нээлттэй идэвхтэй хамтран ажиллах ёстой гэж онцлов.