Уур амьсгалд илэрхий өөрчлөлт оров

3-р сарын 23 бол Дэлхийн уур амьсгалын өдөр юм. Хятадын Ус цаг уурын товчооны дарга Жэн Гүө-гуан саяхан "Уур амьсгалыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойлгож, уур амьсгалын аюулгүй байдалд анхаарал хандуулъя" хэмээх нийтлэл гаргасан байна. Тэрбээр, өнгөрсөн зууны дунд үеэс хойш Хятад улсын уур амьсгалд илэрхий өөрчлөлт орсон гэж тэмдэглжээ.

Жэн Гүө-гуан, Хятад улс бол улирлын салхины уур амьсгалтай орон юм. Уур амьсгалын төрөл зүйл олон, ээдрээ өөрчлөлт ихтэй бөгөөд олон газрын уур амьсгалын зөрүү их. Энэ зуун гарснаас хойш ус цаг уурын гамшгаас учруулсан эдийн засгийн шууд гарз хохирол их төлөв ДНБ-ны 1 хувь орчим байсан нь энэ хугацааны дэлхийн дундаж төвшнөөс 8 дахин өндөр үзүүлэлт юм гэжээ.

Жэн Гүө-гуан, уур амьсгалын өөрчлөлт манай улсад асар ихээр нөлөөлж байна. Буудай, эрдэнэ шиш зэрэг голлох үр тарианы нэгж талбайн ургац буурч, гол мөрний урсгалын хэмжээ багассан буюу өөрчлөлт тогтворгүй болж, экологи улам илүү муудаж, агаар мандал дахь байгаль орчны чадал суларч, салхи, нарны эрчим хүчний нөөцийн ашиглалт хязгаарлагдаж, Хөхнуур-Түвдийн төмөр зам, Саньшя усан ашиглалтын цогцолбор зэрэг стратегийн чанартай гол төслийн аюулгүй үйлдвэрлэл эрхлэлтэд хүнд сорилт тулгарч байна. Хүлэмжийн хийг их хэмжээгээр гадагшлуулсны улмаас дэлхийн уур амьсгал улам дулаарч, Хятад улсад нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлт, уур амьсгалын гамшгийн эрсдэл цаашид нэмэгдэж болзошгүй байна гэж үзжээ.

Жэн Гүө-гуан, эрчим хүч хэмнэх, бохир хийн гадагшлуулалтыг багасгах чадвараа нэмэгдүүлж, ногоон хөгжлийн замыг баримталж, үр хойчдоо тэнгэр нь цэлмэг, хөрс нь ногоон, ус нь тунгалаг үйлдвэрлэл амьдралын таатай орчинг үлдээж өгөх хэрэгтэй юм. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтөд зохицох үйл ажиллагааг санаачилгатай хэрэгжүүлж, гамшгийн эрсдэлийг бууруулах удирдлагын чадвараа бүх талаар дээшлүүлэх хэрэгтэй гэжээ.