БНХАУ-ын
Бээжин хотын Оросын соёлын төвд Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевын
авсан гэрэл зургийн үзэсгэлэн нээгдсэн тухай РИА «Новости» мэдээлжээ.
Хятадад суугаа Оросын элчин сайд Андрей Денисов үзэсгэлэнгийн нээлтэд оролцохдоо: "Хятадад ерөнхий сайд Дмитрий Медведевын гэрэл зураг сонирхдогийг мэддэг. Түүний авсан зарим гэрэл зургууд олон нийт болоод гэрэл зурагчдын анхаарлыг татсан. Хятадын гэрэл зурагчдын эвсэл Дмитрий Анатольевич Медведевын гэрэл зургийн цуглуулгын цомог гаргах санал тавьсан” хэмээн Денисов хэлжээ.
Хятадын томоохон их сургуулиудад Оросын Ерөнхий сайд Дмитрий Медведевын гэрэл зургийн үзэсгэлэнгүүдийг 2014 оны турш гаргана гэж өмнө мэдээлж байсан.