Өвөр монголын Хөлөнбуйр хотын тойм

 

Өвөр монголын Хөлөнбуйр хотын тойм

 
 
Хөлөнбуйр гэдэг нэр бол Хөлөн нуур \Далай нуур\ болон Буйр нуураас ирэлттэй. Нутаг дэвсгэр нь 253 мянган хавтгай дөрвөлжин км. Хилийн шугамын урт нь 17238.2 км үргэлжилдэг, Хятад, Оросын хилийн шугам нь 1048 км, Хятад, Монголын хилийн шугам нь 6758.2 км байдаг. ӨМӨЗО-ны хамгийн хойд хэсгийн аймгийн шатны хот болно. Хөлөнбуйр хот бол олон үндэстэн төвлөрөн оршин суудаг нутаг болох бөгөөд нийт 41 үндэстэн ястаны 2,7 сая хүн амтай, үндэстний цөөнхийн хүн ам нь 18.38 хувийг эзэлдэг.
 
 Өвөр монголын Хөлөнбуйр хотын тойм
 
Хөлөнбуйр хот бол газар нутаг өргөн уудам, байгаль нь төгөлдөр үзэсгэлэнт нутаг юм. ӨМӨЗО-ны аялал жуулчлалын хамгийн баялаг орон болох бөгөөд бүх Хятадын аялал жуулчлалын 20 цуут газрын нэг, бүх Хятадын 6 том аялал жуулчлалын баазын нэг юм. Хөлөнбуйрын тал нутаг нь "Хятадын хамгийн үзэсгэлэнт тал нутаг"-аар үнэлэгдэв. Хөлөнбуйр хот нь "Бүх Хятадын шилдэг аялал жуулчлалын хот", "Хятадын хамгийн шилдэг үндэстний зан заншлын татах хүчинтэй хот\ хэмээн үнэлэгджээ. Хөлөнбуйр хот нь "Төрийн зэрэглэлийн экологийн үлгэр жишээ бүс"-ээр жагсаагдаж, бүх Хятадын цорын ганц тал нутгийн аялал жуулчлалын гол чухал хөгжүүлэх бүс болно.
 

Өвөр монголын Хөлөнбуйр хотын тойм

 
  Хөлөнбуйр хот нь дэргэдээ 13 хошуу, хот, дүүрэгтэй. Үүнд: 1 дүүрэг \Хайлар дүүрэг\, 5 хот \Манжуур, Залан айл, Якш, Гэгээнгол, Эргүнэ\ зэрэг хотууд, 7 хошуу, \Арун, Мориндаваа Дагуурын өөртөө засах хошуу, Орцоны өөртөө засах хошуу, Эвэнкийн өөртөө засах хошуу, Шинэ барга зүүн хошуу, Шинэ барга баруун хошуу, Хуучин барга хошуу\-тай, Хөлөнбуйр хотын ардын захиргааны төв нь Хайлар дүүрэгт оршдог.
 
 

Өвөр монголын Хөлөнбуйр хотын тойм

Өвөр монголын Хөлөнбуйр хотын тойм

Өвөр монголын Хөлөнбуйр хотын тойм

Өвөр монголын Хөлөнбуйр хотын тойм

Өвөр монголын Хөлөнбуйр хотын тойм

Өвөр монголын Хөлөнбуйр хотын тойм

 
 
 
 
 
 
 
replica watches