ХОУР-гийн мэдээ, ШУӨЗО-ны Жахти Авбакар Казак үсгээр "хонь" гэсэн үгийг
уран бичлэгээр бичив. Жахти Авбакар хэдийгээр насан өндөр болсон ч уран
бичлэгт сонирхолтой хүмүүст үсэг бичиг заасаар л байна.
Тэрээр 1939 онд Алтай хотод төрсөн, багаасаа Казак уран бичлэгийг
сонирхож, 9 төрлийн урлан бичих аргыг эзэмшиж, өөрийн гэсэн өвөрмөц хэв
маягтай болжээ. Мэргэдийн сургаал, зүйр цэцэн үг, нутаг усаа магтан
дуулсан агуулгатай уран бичлэг бичдэг байна.