С.Саянцэцэг олон улсын наадам шүүнэ

 С.Саянцэцэг олон улсын наадам шүүнэ
Ирэх наймдугаар сард Хонконгт болох Олон улсын төгөлдөр хуурын уралдаанд төгөлдөр хуурч С.Саянцэцэг шүүгчээр ажиллахаар болжээ. Азидаа нэр хүндтэй тус наадмыг 20 гаруй орны алдартай төгөлдөр хуурч шүүх бөгөөд тэдний нэг нь Монголын төгөлдөр хуурч С.Саянцэцэг юм. Тэрбээр уралдааны хүрээнд Хонконгийн Хөгжмийн их сургуульд лекц унших ажээ. Мөн түүний 2015 онд Хонконг улсад тоглолтоо хийхийг давхар уриад байгаа гэнэ.

1999 оноос хойш санаачлан жил бүр зохион байгуулдаг Олон услын төгөлдөр хуурчдын наадам ирэх зургадугаар сарын 14-22-нд болох юм. Испани улсаас гаралтай тус наадамд одоогоор Латин Америкийн дөрвөн хөгжимчин ирэхээ мэдэгдээд байгаа аж.