Исгэлэн чихэрлэг гахайн мах

Исгэлэн чихэрлэг гахайн мах

 
Орц: Зузаавтар хэрчсэн гахайн мах 400 гр, эрдэнэшишийн цардуул 250 гр, хярж хэрчсэн ногоон сонгино цагаан гаа тус бүр 10 гр, гүнжидийн үр 10 гр, ургамлын тос, салат байцаа

      Амтлагч: элсэн чихэр 80 гр, цуу 5 хоолны халбага (5 tbsp vinegar), давс өөрийн амталгаагаар, гүнжидийн тос 2 цайны халбага, хоолны вино 3 цайны халбага
Хийх дараалал

1.Гахайн мах, эрдэнэшишийн цардуул дээрээ бага зэргийн ус хийж хооронд нь холино. Гахайн махны гадуур бүрхэвч тогттол сайн хутгана.
2. Бүх амтлагчаа нийлүүлж сайтар холиод тусад нь тавина.
3. Хайруулын тавгандаа тосоо хийж сайтар халаана. Гахайн махаа шаргал өнгөтэй болтол нь хуураад гаргана.
4. Хайруулын тавгандаа бага зэргийн тос үлдээгээд ногоон сонгино цагаан гаагаа хийж анхилуун үнэртэй болтол нь шарна. Бэлтгэсэн амтлагчаа нэмж сайтар хутгана.
5. Шарсан гахайн махаа нэмж хутгасны дараа гүнжидийн үрээ цацаж өгнө. Таваглахдаа салат байцааныхаа дээр хоолоо хийнэ.