Хонины хавиргатай халуун тогооны шөл

 

Онцлог: тос бага
Хийх арга: халуун тогоо
Хугацаа: 1 цаг
Төвөгшил: хялбар
Шаардлагатай хэрэгсэл: тогоо ба бусад зүйл

     Хоолны орц:

     Хонины хавирга, цагаан лууван, лууван, байцаа, буурцгийн соёолж, зоогмог буюу зүүт цагаан мөөг, дүпү, хуажүү, сонгино, цагаан гаа, халуун ногоо, давс, гүнжид, загас амтлагч жан, маажян тос

     Хийх арга ажиллагаа:

1.Байцаагаа угааж хэрчинэ.
2.Зүүн мөөгөө угааж арилгана.
3.Луувангаа хальсалж хэрчинэ.
4.Цагаан луувангаа угааж хэрчинэ.
5.Дүпүгээ хоёр хуваана.
6.Буурцгийн соёолжоо угааж усыг нь шүүнэ.
7.Хонины хавиргаа усанд гурван цаг сойж, усыг нь солино.
8.Сонгино, цагаан гаагаа хэрчинэ.
9.Хуажуу, халуун ногоогоо бэлтгэнэ.
10.Гүнжид, загс амтлагч жан, маажийн тос зэргээ аяганд хийж хутгаад хоолны амтлагч бэлтгэнэ
11.Хавиргаа сайтар угаасны дараа усанд үйж чанана.
12.Шөл буцлах үед нитгэлийг шүүж авна.
13.Нитгэлийг сайтар шүүсний дараа шөл гартал нь буцалгана.
14.Шөлөндөө сонгино хийнэ.
15.Шөлөндөө хуажуу, халуун ногоогоо хийсний дараа нэг цаг битүү буцалгана.
16.Цагаан болон шар луувангаа тогоонд хийнэ.
17.Давсаа хийгээд дахин гучин минут буцалгана.
18.Чанасан хавирга болон шөлөө халуун тогоондоо хийж, байцаа, буурцгийн соёолж, зоогмог буюу зүүт мөөг, дүпү зэргээ хийж буцалган, болмогц нь амтлагчдаа дүрэн иднэ.

      Анхааруулах нь:

      Хонины хавиргаа заавал угааж цэвэрлэх нь шөл цэвэр тунгалаг болохын үндэс юм.