Хятад Улс гадны вирусны програмаас болгоомжиллоо

 Хятад Улс гадны вирусны програмаас болгоомжиллоо
БНХАУ-ын Засгийн газраас төрийн байгууллага болон яамдууддаа цахим орчин болон технологийн аюулгүй байдлын асуудлаас болж АНУ-ын "Symantec”, ОХУ-ын "Kaspersky Labs” компаниас вирусын эсрэг програм худалдан авахгүй байхыг зөвлөжээ.

Харин  компанийн оронд дотоодын Qihoo 360 Technology Co, Venustech, CAJinchen, Beijing Jiangmin, Rising зэрэг компаниас програм хангамж авахыг зөвлөсөн гэж ойрын эх сурвалж мэдээллээ.

Өнгөрсөн зургадугаар сард тус улсын Ард түмний аюулгүй байдлын яамнаас "Symantec”-ийн програм хангамжийг аюулгүй байдлын шаардлага хангахгүй гэж мэдэгдэж байсан билээ.