Жуан үндэстний таван өнгийн шүлхий будаа

Жуан үндэстний таван өнгийн шүлхий будаа

 
 
 
Таван өнгийн шүлхий будааг мөн алаг будаа юм уу чин жин будаа гэдэг, хятадын жуан үндэстний хамгийн идэх дуртай хоолны нэг төрөл болох юм. Энэ шүлхий будаа нь хар, улаан, шар, хүрэн, цагаан зэрэг таван өнгөтэй байдаг учраас таван өнгийн шүлхий будаа гэж нэрлэжээ. Жуанчууд жил бүрийн ханш юм уу билгийн улирлын гурван сарын гуравны баярын өдөр болоход айл болгон таван өнгийн шүлхий будааны хоол хийж баяраа тэмдэглэдэг юм. Хэний гэрийн шүлхий будаа нь гоё өнгөтэй, сайхан амттай бол тэр гэрийн гэрийн эзэгтэй нь жуан үндэстний сэргэлэн бэрд тооцогддог.