Хятадын өмнөд нутгийн хүмүүс нь шөл уух, шөх буцалгахдаа сайн байдаг.
Өнөө умард нутгийн нийслэлчүүд ч шөл уух дадгалтай болж байгаа бөгөөд
адил бус улирал адил бус цаг хугацаанд зохицуулж шөл уух болсон юм.
Жишээлбэл хаврын гантай үед арьсыг гоё болгох шөл, зуны халуун цагт
сэрүүн чанартай шөл, намар өвлийн улиралд биеийг тамиржуулах шөл уудаг.
Өнөөгийн байдлаар Бээжин хотонд нэн олон хүн шөлний ашигтай талыг танин
мэдэж, төрөл бүрийн шөлөнд дуртай болж байгаа юм. Бээжин хот орчин уеийн
том хот болсоны хувьд зүүн баруун өмнө хойно аль ч нутгийн онцлогтой
хоол байхаар бархгүй таван тивийн амтат зоогийг хамарсан байдаг.
