Ша ча мянь гэдэг гурилтай шөл

 
 
Сайн байцгана уу? Эрхэм найз минь, намайг Номин гэдэг. "Хятад хоол" танилцуулах энэ хуудсаар тантай уулзан золгож байгаадаа баяртай байна. Бид энэ дугаараар танд 30 төрлийн гурилтай шөлийг танилцуулахаар цуврал танилцуулага явуулж байна. Энэ удаагийн дугаараар танд, " Ша ча мянь" гэдэг гурилтай шөлийг яаж хийдэг тухай танилцуулах гэсэн юм. Урьдаар танд энэ гурилтай шөлийг хийхэд шаардагддаг эд материалыг танилцуулья.

     Хоол хийхэд хэрэгсэх материал: Цагаан гурил 300 грамм, үхрийн хавирганы мах 100 грамм, тунгалаг шөл 50 грамм, жижиг байцай ногооны гол 3 ширхэг, ша ча жян гэдэг амт оруулагч 50 грамм, шар чинжүүний нухаш, далайн гаралтай амьтны махаар хийсэн нухашны амт оруулагч, давс, хэрчсэн сонгино, хэрчсэн цагаан гаа, хүа жяогийн нунтаг, дарс, гүнждийн тос, янь сүй зэргийг хэрэглэх хэрээр бэлтгэж бэлэн болгоорой.

     Хийх арга: 1-рт. Гурилаа бүлээн усаар зуурч бөөрөнхйилөөд, 15 минут хэртэй байлгаж нийцүүлж, дараа нь гурилаа элдэж нинглээд хэрчиж жигнүүрт хийж болгоод бэлэн болгож тавьна. 2-рт, Үхрийн хавирганы махаа хурууны чинээ хэрчиж усанд буцалгаж аваад, дээр дурдсан бүх төрлийн амт оруулагчаа хийж хамтд нь хуурч шараад саванд хийж, дээрээс нь бага хэмжээний тунгалаг шөл болон давсаа хийгээд жигнүүрт хийж нултартал нь жигнэж болгоод, сонгино болон гааг авч хаяж хэрэглэхэд бэлэн болгоно. 3-рт. Тунгалаг шөлөндөө ша ча жян болон далайн гаралттай махны амт оруулагч жянгаас, сонгино, гаа, давс зэргийн хамт хийж, тогоондоо ширүүн гал дээр буцалгаж авах ба шөлөө ондоо саванд шүүж хэрэглэхэд бэлэн болгож тавьна. 4-рт, Тогоондоо ус буцалгаж, жигнэсэн гурилаа буцалгаад гаргаж түүнийгээ ша ча жянгийн шөлөнд хийх ба ногооны голоо ч усанд дүрж болгоод дээр нь хийх ба, дээрээс нь мөн янь сүй, гүнждийн тос болон үхрийн махны шөлөөсөө хийгээд аягалбал энэ хоолыг хийж бэлэн болголоо л гэсэн үг дээ.

  

     Энэ гурилтай шөл нь хурц тод өнгөтөй бөгөөд бага зэргийн халуун амттай байдаг онцлогтой юм. Сануулага болгож танд хэлэхээс, та хавирганы махын оронд гахайн элэг, гахайн гэдэс дотор болон далайн гаралтай амьтны мах, тахианы элэг, галууны гэдэс дотор зэрэг элдэв тэрүүтнээр бүр хийж болдог байна. Найз таны өөрт чинь гурилтай шөлийг амтлаг сайхан хийх аргууд байвал бидэнд хэлж өгч бид харилцан сурч болох юм шүү. Ирэх долоо хоногт уулзталаа түр баяртай.