Хятадын Байгаль орчны яамны дэд сайд Ү Шяочин 1-нд болсон бүх Хятадын хүрээлэн буй орчны хяналт хэмжилтийн шуурхай хурлын үеэр хэлэхдээ, Бээжин, Тяньжинь, Хэбэйн гурвалжин хойг, Хөхмөрний гурвалжин хойг, Жү Жян мөрний гурвалжин хойг зэрэг гурван бүсийн 9 том хотынPM2.5-ийн эх үүсвэрийг задлан шинжлэх ажлыг дуусгасан бөгөөд автомашины утаа, аж үйлдвэрийн бохирдол, нүүрсний утаа, тоосжилт зэрэг нь Хятадын агаар мандлыг ноцтой бохирдуулж байгаа дөрвөн том хүчин зүйл гэлээ. Тэрээр мөн автомашины утаа Бээжин, Ханжөү, Гуанжөү, Шэньжэнь дөрвөн хотын агаарын бохирдлын гол эх үүсвэр болж байна гэж онцоллоо.
2013 оноос Хятадын олон хотод их хэмжээний манан бүрхэж, PM2.5-ийн үзүүлэлт хэвлэл мэдээлэл, ард иргэдийн хамгийн их анхаардаг үзүүлэлт болох болжээ. Их хэмжээний өтгөн манантай цаг агаар үргэлжилсээр байгаатай зэрэгцээд агаарын бохирдлын эх үүсвэр тодорхой бус хэвээр байсан юм. Өтгөн манангийн агууламжид нүүрс, автомашины утаа, аж үйлдвэрийн бохир хий зэрэг нь гол төлөв багтаж байгаа аж. 1-нд Байгаль орчин хамгааллын яамны дэд сайд Ү Шяо Чин мэдэгдэхдээ, одоогийн байдлаар, Бээжин, Тяньжин, Жанчхүү, Гуанжөү зэрэг 9 хотын PM2.5-ийн эх үүсвэрийг задлан шинжлэх ажлыг дуусгаж, бохирдлын гол эх үүсвэрийг нэгэнт тодорхойлоод байна гэлээ.
"Гурван том бүсэд хийсэн судалгаанд харуулснаар, автомашин, аж үйлдвэр, нүүрс шатахуун, тоос шороо зэрэг бол манай орны ихэнх хотуудын агаарын бохирдлын гол эх үүсвэр буюу 85-90 хувийг эзэлж байна. Бээжин, Ханжөү, Гуанжөү, Шэньжэний агаарын бохирдлын хамгийн гол эх үүсвэр нь автомашины утаа, Жанчхүү, Наньжин хотод нүүрсний утаа, Тяньжин, Шанхай, Нинбө хотод тоосжилт, аж үйлдвэрийн бохир хий байна."
Байгаль орчны яамны судалгааны дүнд хандуулан агаарын бохирдлыг сэргийлэн засах лабораторийн дарга Фэн Иньчан танилцуулахдаа, эх үүсвэрийг судлахад шинжлэх ухааны нэлээд төвөгтэй арга хэрэглэдэг гэлээ.
"Энэ ажлыг би гардан хийж байгаа. Үндэсний технологийн журмын дагуу урт хугацаанд ажиллаж байна. Нэлээд нарийн төвөгтэй судалгааны арга бий. Агаараас PM2.5-ийн дээжийг авахад олон цэг байрлуулах бөгөөд тогтсон цаг хугацаанд улирал хуваан судлах хэрэгтэй. Мөн дээжийн төрөл зүйлийн хувьд нүүрс шатахуун, тоос шороо зэрэг бий. Үүнд 2012, 2013 оны байгаа бөгөөд 2014 оны эхний үеийнх ч байгаа."
Хотуудын менежмент, орон нутгийн эдийн засгийн бүтцийн зөрөөтэй байдлаас шалтгаалан хотдуудад бохирдол үүсгэж байгаа эх үүсвэр харилцан адилгүй байгааг харж болно гэж Фэн Иньчан хэллээ.
Байгаль орчны яамны дэд сайд Ү Шячин хэлэхдээ, бохирдлын эх үүсвэрийг судлах ажил агаарын чанарыг сайжруулахад чухал тулгуур, шинжлэх ухааны үндэслэл болж байна. Дээрх 9 хот бохирдол ялгаруулалтын жагсаалтыг гаргана гэжээ. Эдгээр хотын захиргаанаас бохирдол үүсгэгч гол бодисын ялгаруулалтыг багасган засна гэж мэдээлж байгаа. Бээжин хотын Байгаль орчны газрын дарга Чэнь Тянь хэлэхдээ,
"Эх үүсвэрээс нь харахад автомашин, нүүрсний утаа, аж үйлдвэрийн бохир хий агаарын бохирдол үүсгэгч гол хүчин зүйл болж байна. Энэ чиглэл зөв бөгөөд хэдэн жилийн турш "Агаарыг цэвэршүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө" боловсруулсан гол үндэслэл юм."
Хэбэй мужийн Байгаль орчны танхимын дарга Чэнь Гүө-Ин хэлэхдээ, бид энэ жилийн ажлаа нүүрс түлэх асуудалд чиглүүлж байна гэлээ.
Энэ жил Хятадын Байгаль орчны яам 26 хотод бохирдлын үүсвэрийн судалгааны ажил хийх гэж байна.