100 долларын үнэтэй утас танилцууллаа

 100 долларын үнэтэй утас танилцууллаа

Ухаалаг гар утасны зах үээлд хямд үнэтэй шинэ загварын утсаа хятадын Hisense компани танилцууллаа. Уг гар утас нь windows үйлдлийн системтэй, Nana нэртэй ба ердөө 100 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдах юм байна.

Nana гар утас нь 5 инчийн HD дэлгэцтэй, quad-core Qualcomm Snapdragon 200 процессортой, 1GB RAM-тай, арын камер нь 8MP, нүүрэн талын камер нь 5MP хүчин чадалтай, Windows Phone 8.1 үйлдлийн системтэй юм байна.