Бээжингийн 1.6 сая иргэн мод тарив

2015 оны 4-р сарын 4-ний өдөр нь Бээжин хотын иргэд мод тарих өдөр юм. Сурвалжлагч Бээжин хотын Ойжуулалтын товчооноос мэдээлснээр, бүрэн бус бүртгэлээр сүүлийн өдрүүдэд нийслэлийн 1.6 сая иргэн адил бус хэлбэрээр албан журмын мод тарих хөдөлмөрт оролцож, төрөл бүрийн нийт 1.4 сая мод тарьж, 5.57 сая модыг арчлан хамгаалсан байна.

Бээжингийн Ойжуулалтын товчооны албан тушаалтан хэлэхдээ, хот дотор их хэмжээгээр зүлэгжүүлэх хөрс төдийлөн их биш тул зүүн дүүрэг, баруун дүүргийн иргэд ойр орчмын ногоон бүсийг цэвэрлэх, зүлэгжүүлэх, арчлан хамгаалах ажиллагаа зохион байгуулж, түүнчлэн оршин суугчдыг зулзаган мод, цэцэг ногооны үрээр хангаж, "хөрстэй газар бүхнийг ногооруулах"-ыг дэмжиж, айл гэр, хороолол, албан байгууллага, сургуулиудаар тариулсан байна. Чао-ян, Фэн-тай, Ши-Жиншань зэрэг дүүрэг албан журмын мод тарих суртал ухуулгын арга хэмжээ зохиож, хотын иргэдэд ногооруулах танин мэдэхүйг түгээж, ногоон үзэсгэлэнтэй болгох үйл ажиллагаанд оролцохыг дэмжсэн байна.

Хүмүүсийн тарьсан мод, зүлгийг арчлах албан журмын мод тарих үүрэг хариуцлагын хэлбэр сүүлийн жилүүдэд ихэд дэлгэрч байна. 4-нд Бээжингийн Хай-дянь дүүргийн зарим парк хүмүүсийн модыг хүлээн аврах, арчлах үйл ажиллагаа зохион байгуулж, шинжлэх ухааны мэдлэг болон хүмүүсийн тарьсан модыг арчлах ухуулах хуудас тараасан байна.