Гүй-Ян Гуанжөүгийн хурдны төмөр зам ашиглалтад ороод 100 хоног болов

2015 оны 4-р сарын 4-ний өдрийн байдлаар Хятадын уулархаг бүсийн анхны хурдны төмөр зам болох Гүй-Ян Гуанжөүгийн төмөр зам ашиглалтад ороод зуун хоног боллоо. Холбогдох байгууллагын гаргасан тоо бүртгэлд харуулснаар, уг төмөр зам ашиглалтад орсноос хойш Гүйжөү мужийн зорчигч тээврийн хэмжээ 920 мянгад хүрч, нэг өдрийн дундаж хэмжээ 9000-д хүрэв.

Гүй-Ян Гуанжөүгийн хурдны төмөр замыг ашиглалтад оруулснаар Гүйжөү Гуанши Гуандун 3 мужийг улам нягт холбож, Гүйжөү нутгийн иргэдийн амьдралыг сайжруулав. Уг төмөр зам Гүйжөүгийн мяо, дүн, шүй зэрэг үндэстний цөөнхүүдийн нутгийг холбож, Гүйжөү нутгийн иргэдийн уулархаг бүсээс гарахад тус дөхөм үзүүлэн, үндэстний цөөнхийн нутгийн эдийн засгийг хөгжүүлэв.

Өдгөө, Гүй-Ян Гуанжөүгийн хурдны төмөр замын зорчигчдын дийлэнх нь бизнес, сурагч, аялал жуулчлал, төрөл саднаа эргэх зэрэг зорилгоор аялж байна. Зам харилцаа дөхөм болсноор соёл, жуулчлал, бизнесийн ажиллагаа ч хөгжиж байна. \Урьхан\