Ши Жиньпин ойжуулах ажлыг чухалчлан уриалав

ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин 3-ны өдөр нийслэлийн албан журмын мод тарих ажиллагаанд оролцон хэлэхдээ, мод тарьж ойжуулах бол тэнгэрийг цэлмүүлж, газрыг ногооруулан, усыг цэвэршүүлэх чухал арга зам. Ашиг шимийг бүгдээрээ хүртэх иргэний амьдралтай холбогдсон төсөл юм. Үргэлжлэн нийт Хятадын бүх иргэдийг дайчилж, мод тариулан ойжуулаад үзэсгэлэнт сайхан Хятад орноо байгуулахыг ард иргэд бүхний ухамсраасаа хийх ажиллагаа болгохоор зүтгэх ёстой гэжээ.

Мөн өдрийн 9 цаг 30 минутын үеэр, нам төрийн удирдагч Ши Жиньпин, Ли Кэчян, Жан Дэжян, Юй Жэншэн, Лю Юньшань, Ван Чишань, Жан Гаоли нар Бээжин хотын Чао-Ян дүүргийн Сүньхэ сумны мод тарих газарт хүрч, нийслэлийн иргэдтэй хамт мод тарьжээ.

Ойжуулах ажлын талаар Ши Жиньпин хэлэхдээ, бид эрхбиш үзэл бодлоо өөрчилж, экологийн орчныг сэргээн хамгаалахыг чангатгах хэрэгтэй, одоо түүхт цаг мөчид байгаа гэжээ. \Сарантуяа\


Previous Next
Top