Жөү Юнканыг авилга авч, эрх мэдлээ хэтрүүлсэн, улсын нууц задруулсан хэргээр шүүхэд шилжүүлэв

3-нд Ардын дээд прокурорын газрын мэдэгдсэнээр, ХКН-ын улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төвийн улс төр хууль зүйн хорооны ерөнхий нарийн бичгийн дарга нарын газрын гишүүн асан Жөү Юнканыг авилга авч, эрх мэдлээ хэтрүүлсэн, улсын нууц задруулсан хэргээр сэжиглэн, Ардын дээд прокурорын газар шалгаж дуусаад, харьяа байгууллага буюу Тяньжинь хотын Ардын прокурорын газрын 1-р салбар газарт хуулийн дагуу хянан шалгаж, шүүхэд шилжүүлэв. 3-ны өдөр Тяньжинь хотын Ардын прокурорын газрын 1-р салбар Тяньжинь хотын дунд шатны ардын 1-р шүүхэд шилжүүлжээ.

Прокурорын газар шалгах хугацаанд заргалдах эрхтэй гэдгийг хариуцагч Жөү Юнканд мэдэгдсэн бөгөөд хариуцагч Жөү Юнканаас асууж, өмгөөлөгчийнх нь саналыг авчээ. Тяньжинь хотын Ардын прокурорын газрын 1-р салбар заргын бичиг гарган: Хариуцагч Жөү Юнкан ажлын байраа ашиглан, бусдад ашиг олгож, хууль бусаар бусдын их хэмжээний эд мөнгийг авчээ. Эрх мэдлээ хэтрүүлж, олон нийтийн хөрөнгө, улс орон, ард түмний ашиг сонирхлыг ноцтой хохироож, нийгэмд муу нөлөө үзүүлсэн бөгөөд үр дагавар нь тун ноцтой. Улсын нууцыг хамгаалах хуулийн тогтоолыг зөрчиж, улсын нууцыг зориуд задруулан, авилга авсан, эрх мэдлээ хэтрүүлсэн ялаар эрүүгийн хэргийн хариуцлагыг нэхэмжилнэ гэж тэмдэглэжээ.


Previous Next
Top