МУ, БНХАУ-аас хөдөө аж ахуйн машин төхөөрөмж зээллээ

МУ-ын засгийн газар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн том оврын машин төхөөрөмж худалдан авах төслийн хоёрдахь шатны машин төхөөрөмж хүлээлгэн өгөх ёслол 24-ний өдөр Улаанбаатар хотноо боллоо. Эдгээр машин төхөөрөмж нь Монголын хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг дээшлүүлэхэд ихээхэн ач холбогдол үзүүлэх юм.

Төслийн хоёрдахь шатны хэрэгжилт болгож, МУ-ын засгийн газар Фү Тянь Лэй Вө компаниас дундаас дээш хүчин чадалтай 150 трактор, 60 хадаж хураах машин, бусад тариалангийн машин төхөөрөмж 100-г худалдан авчээ.

БНХАУ-аас МУ-д суугаа элчин сайдын яамны элчин зөвлөх Ян Чиндүн, хөнгөлөлттэй зээлийн төслөөр, Хятад Монгол хоёр орон цаашид Монгол улсын нийт аймгийн "хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хангамжийг дээшлүүлж, ядуурлыг бууруулах" ба "хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих" төслүүдийг хэрэгжүүлж, Монгол улсын эдийн засгийн хөгжлийг урагшлуулахын тулд Монголын талтай хамтаар хүчин зүтгэхэд Хятад улс бэлэн байна гэжээ.

Сүүлийн жилүүдэд МУ-ын газар тариалангийн үйлдвэрлэл тогтвортой хөгжиж, үр тарианы аюулгүй байдал нь сайжирч байна. Хятад улс мөн Монголд хөнгөлөлттэй зээлийн хэмжээгээ нэмэгдүүлсээр байгаа юм.