БНХАУ-ын Залуучуудын холбооны урилгаар, МУ-ын 100 залуугаас бүрдсэн айлчлалын баг 21-ний өдөр Бээжинд газардаж, Хятад улс дахь долоо хоногийн найрсаг айлчлалаа эхлүүлжээ.
22-ны өдөр, Монголын залуучуудын баг Бээжингийн Ши Ша Хай биеийн тамир спортын сургууль, ХКН-ын Төв хорооны Олон улсын харилцааны тэнхим зэрэг албан байгууллагаар айлчилж, Хятад улсын үндсэн байдал болон эдийн засгийн хөгжлийн байдалтай танилцаж, Хятад Монгол хоёр орны харилцан ашигтай хамтдаа амжилтад хүрэх ач холбогдол бүхий "нэг бүс нэг зам" төслийн талаар мэдээлэл авч, бас Хятадын оюутнуудын төлөөлөгчидтэй ярилцах арга хэмжээнд оролцжээ. 22-ны орой, Хятадын тал Монголын залуучуудын багийг угтах хүлээн авалт зохиож, хоёр орны залуучууд хамтдаа дуулж бүжиглэжээ.