Snapchat 10 тэрбумын үнэ хүрчээ

 Snapchat 10 тэрбумын үнэ хүрчээ
Хятадын Alibaba компани Snapchat арр-ыг 10 тэрбум ам.доллараар худалдан авах талаар хэлэлцэж байгаа тухай технологийн сайтуудад мэдээлжээ.

Тус арр-ыг жилийн өмнө Фейсбүүк компани 3 тэрбум ам.доллараар худалдан авах санал тавьсан ч тэд татгалзсан юм.

Snapchat арр нь интернетэд суурилсан мессежийн үйлчилгээ үзүүлдэг ба тус арр-ыг ашиглан өдөрт 700 сая мессеж явуулдаг гэсэн тооцоо гарчээ.

Alibaba компани нь технологийн чиглэлийн хэд хэдэн компаниудыг худалдан авч, АНУ-ын түүхэн дэх хамгийн том IPO-г Нью-Йоркийн Хөрөнгийн биржид гаргахаар төлөвлөөд байгаа юм.