Монгол-Хятадын бизнес уулзалт болно

Монгол-Хятадын бизнес уулзалт болноМонгол-Хятадын бизнес уулзалт энэ сарын 8-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.
 
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Гадаадын хөрөнгө оруулалтын газар ӨМӨЗО-ны Худалдааны газар, Худалдааг дэмжих хороотой хамтран зохион байгуулах юм байна.

Энэ удаагийн уулзалтаар хоёр талын холбогдох байгууллагын удирдлагууд ирж оролцон худалдаа эдийн засгийн мэдээлэл танилцуулга хийхээс гадна 15 салбарын 300 гаруй төлөөлөгч ирж оролцох аж.