Сайншанд-Замын-Үүд-Эрээн чиглэлд автобус үйлчилнэ

Сайншанд-Замын-Үүд-Эрээн чиглэлд автобус үйлчилнэАвто тээврийн үндэсний төвөөс энэ сараас эхлэн хот хоорондын шинэ маршрутыг нээжээ. Тодруулбал Дорноговь аймгийн Сайншанд-Замын-Үүд-Эрээн чиглэлийн шинэ маршрутыг гарган иргэдэд үйлчилж эхэлсэн байна.  
 
Ингэснээр иргэд Эрээн рүү заавал вагоноор үйлчлүүлж 2-3 хоногийг зарцуулах шаардлагагүй болжээ.Автотээврийн үндэсний төвөөс энэ чиглэлд гурван компанийн 30 автобусыг явуулахаар төлөвлөсөн байна.