Хятадын иргэд мэдээллийг голдуу интернетээр авдаг

Хятадын иргэд мэдээллийг голдуу интернетээр авдагТөрийн зөвлөлийн хэвлэлийн албаны 8-нд гаргасан "2014 оны Хятадын хүний эрхийн ажлын хөгжил" цагаан номд, 2014 оны эцсийн байдлаар Хятадын интернет сүлжээ ашиглагчид 650 саяд хүрч, интернет сүлжээ нь иргэдийн мэдээлэл авах, санал бодлоо илэрхийлэх чухал суваг болсныг тэмдэглэжээ.


Цагаан номд тэмдэглэхдээ, 2014 оны байдлаар, Хятадад 46.5 тэрбум сонин, 3.2 тэрбум сэтгүүл, 8.4 тэрбум ширхэг ном хэвлэжээ. Хүн тутамд 6.12 ширхэг цаасан хэвлэмэл бүтээгдэхүүн ногдож байна. Мөн 2014 оны эцсийн байдлаар, Хятадын интернет сүлжээ ашиглагчид 650 саяд хүрч, интернет сүлжээний тархалт 47.9% болсны дотор гар утсаар сүлжээ ашиглагч 508 саяд хүрч, 2013 оныхоос 77 саяар нэмэгдэж, жилийн өсөлт нь 17.8%-д хүрсэн гэжээ.

Уг цагаан номд, интернет ашиглагчид 2014 онд 588 сая ширхэг мессеж илгээж, 522 сая удаа хайлт хийж, 519 сая мэдээ уншсан байна. Интернэт Видео үзэгч 433 сая хэрэглэгч, блог хөтлөгч 249 сая хэрэглэгч, нийгмийн цахим сүлжээ вичатад бүртгүүлсэн 8 сая гаруй хэрэглэгч байгааг Цагаан номд мөн тэмдэглэсэн байна.