Үндэстний цөөнх төвлөрсөн бүс нутгийн соёл урлагийг хөгжүүлэв

Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас 8-нд нийтэлсэн "2014 оны Хятадын хүний эрхийн ахиц хөгжил" цагаан номд, 2014 онд үндэстний цөөнхийн орнуудын соёлын үйл ажиллагаа байнга хөгжиж, үндэстний цөөнхийн орнуудын олон нийтийн соёлын үйлчилгээний систем улам сайжирсан гэж тэмдэглэжээ. 

Цагаан номд дурдахдаа, үндэстний цөөнхийн үг хэл, үсэг бичгийг хэрэглэж хөгжүүлэх эрхийг хүндэтгэн баталгаажуулж чадсан. Улсаас үндэстний цөөнхийн үг хэл, үсэг бичгийг хууль зүй, хэвлэлийн газар, радио кино телевиз, соёл, боловсрол зэрэг салбарт хууль ёсоор ашиглаж хэрэглэсэн. Мөн үндэстний цөөнхийн орны соёлын өв, соёлын дурсгалт зүйлсийг үр ашигтай хамгаалж чадсан бөгөөд үндэстний цөөнхийн орны биет бус соёлын өвийн төсөл, соёлын өвийг тээгчдийг дэмжих ажлыг эрчимжүүлсэн гэжээ.

Үндэстний цөөнхийн шашин шүтэх эрх чөлөөг бүрэн баталгаажуулж чадсан бөгөөд үндэстний цөөнхийн шашин шүтлэгийн сонгодог бүтээлүүдийг хамгаалж уламжилсан. Улсаас 35 сая юаний хөрөнгө оруулалтаар Буддын шашны их хөлгөн судар "Ганжуур", "Данжуур"-ыг дахин эмхтгэж дууссан байна. Тэрчлэн Хятадын Лалын шашны нийгэмлэгээс Уйгур хэлээр интернет сайт ажиллуулж, иргэдийн шашны соёлын мэдлэгийг дээшлүүлсэн гэж цагаан номд тэмдэглэжээ.