МУ-д суралцаж байгаа ӨМӨЗО-ны залуу зураачдын уран бүтээлийн үзэсгэлэн 
5-р сарын 30, 31-д МУ-ын нийслэл Улаанбаатар хот дахь Улсын Уран зургийн
 галерейд боллоо. Энэ үзэсгэлэн нь МУСУИС-ын Дүрслэх урлагийн сургуульд 
суралцаж байгаа болон төгссөн залуу уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн
 юм. МУ-ын Буяндорж, Нармандах, Содномсүрэн, Ганбат, Нямхүү, Мөнгөнцэцэг
 зэрэг нэрт уран бүтээлчид үзэсгэлэнд хүрэлцэн ирж ӨМ-ын залуу уран 
бүтээлчдэд урам хайрлалаа. 
			
			
			
		






