Lenovo Yoga 2 таблет гаргана

 Lenovo Yoga 2 таблет гаргана
Хятадын Lenovo компани шинэ таблет гаргахаар зэхэж буй тухай CNET сайтад мэдээлжээ.

Уг мэдээлэлд дурьдсанаар шинэ таблет нь Lenovo Yoga 2 нэртэй ба 10 инчийн дэлгэцтэй, MediaTek юм уу Qualcomm процессортой, 1GB RAM-тай, хамгийн том давуу тал нь идэвхитэй горимд 18 цаг ажиллах батерейтай юм байна.

Мөн Bluetooth keyboard буюу гартай байх ба ингэснээр лэптоп шиг ашиглах боломжтой болох аж.

Харин яг хэдийд танилцуулагдах болон худалдаанд гарах үнийн талаар хараахан мэдээлээгүй байна.