МУ-д Күнзийн танхим гурваар нэмэгдэв

МУИС-ын Күнзийн институтын харьяа Күнзийн танхим байгуулах ёслол 6-р сарын 23-нд Улаанбаатар хотын Чингис хаан зочид буудалд боллоо. БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамны дэд сайд Б.Тулга, МУИС-ын дэд захирал бөгөөд Күнзийн институтын Удирдах зөвлөлийн дарга Мөнхбат, Шаньдүн Их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн захирал Нин Жимин, Күнзийн тахимуудын албаныхан зэрэг 100 гаруй зочин төлөөлөгч энэ арга хэмжээнд оролцож, МУИС-ын Күнзийн институтын захирал Жү Жүньли арга хэмжээг удирдав. Энэ удаад Улсын 23-р бүрэн дунд сургууль, Хүслийн өргөө бүрэн дунд сургууль, Дархан хотын Цайхүн сургуульд Күнзийн танхим байгуулсан байна.

МУ-д Күнзийн танхим гурваар нэмэгдэв
МУ-д Күнзийн танхим гурваар нэмэгдэв
МУ-д Күнзийн танхим гурваар нэмэгдэв
МУ-д Күнзийн танхим гурваар нэмэгдэв

 

Күнзийн танхим байгуулах ёслолын дараа Күнзийн танхимуудын сурагчид уран сайхны тоглолт хийсэн бөгөөд МУИС-ын Күнзийн институтын ном бичиг, гэрэл зургийн үзэсгэлэн гаргав. Ном бичгийн үзэсгэлэнд МУИС-ын сүүлийн жилүүдийн эрдэм шинжилгээний ололт амжилтыг тусгасан бөгөөд ялангуяа "МУ-ын Хятад судлал"-аар гол болгосон эрдэм шинжилгээний ном сэтгүүл үзүүлэв. Гэрэл зургийн үзэсгэлэнд "Күнзийн институтын түүхэн үйл хэрэг", "Хятад хэлний сургалт, соёлын уралдаан тэмцээн", "Эрдэм шинжилгээний хурал , хятад судлал", "Багш бэлтгэх, багш судлаачдыг БНХАУ-д айлчлуулах", "Хятад хэлний түвшин тогтоох шалгалт HSK, засгийн газрын тэтгэлгэд хамрагдах сонгон шалгаруулалт" , "Күнзийн институтын онцлог, олон нийтийн үйл хэрэг" гэх зургаан хэсэгтэй бөгөөд Күнзийн институт байгуулагдснаас хойших хөгжил, олсон амжилтыг харуулсан байна.


БНХАУ-аас МУ-д суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Ян Чиндүн, МУ-ын Боловсрол шинжлэх ухааны яамны дэд сайд Б. Тулга, МУИС-ын дэд захирал бөгөөд Күнзийн институтын Удирдах зөвлөлийн дарга Мөнхбат, Шаньдүн Их сургуулийн Олон улсын боловсролын сургуулийн захирал Нин Жимин нар хэлсэн үгэндээ МУИС-ын Күнзийн институтын өрөгжил хөгжилд баяр хүргсэн бөгөөд энэ удаад улсын болон хувийн сургууль сонгогдсон бөгөөд хотын сургууль, орон нутгийн сургууль сонгогдсон нь онцлог болсон гэжээ.


БНХАУ-ын Күнзийн инистиутын Ерөнхий захирал бөгөөд БНХАУ-ын Хятад хэл түгээн дэлгэрүүлэх албаны дарга Шюй Линь энэ арга хэмжээнд баярын цахилгаан ирүүлж халуун баяр хүргэсэн байна.

Эдгээр танхим байгуулагдснаар МУИС-ын Күнзийн институтын цар хүрээ улам өргөжин тэлж хамтран ажиллах сургуулиудад улам өргөн хүрээний дэмжлэг туслалцаа үзүүлж, орон нутгийн сургуулиудтай хамтран ажиллах шинэ үе шатанд орж, хоёр орны соёл боловсролын салбарын солилцоо хамтын ажиллагаанд улам их хувь нэмэр оруулах болно. \ ХОУРадиогийн сурвалжлагч М. Цэцэн\