Хятадын мал аж ахуйн үйлдвэрлэлийн хэмжээ 2 триллион 900 тэрбум юань хүрэв

Хөдөө Аж Ахуйн яамны хамгийн сүүлийн үеийн тоо бүртгэлээс үзвэл, 2014 онд Хятадын мал аж ахуйн үйлдвэрлэлийн нийт хэмжээ 2 триллион 900 тэрбум юань, хүн бүрт ноогдох мах махан бүтээгдэхүүний хэмжээ 64 кг хүрч, мал аж ахуй эрхэлж буй өрхийн орлого хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй өрхийн нийт орлогын 1/6 хувийг эзэлж, мал аж ахуйн үйлдвэрлэл эрхэлж буй үндэсний хэмжээний хошуучлагч аж ахуйн нэгж 583 буюу 47 хувийг эзэлсэн байна.

Хөдөө Аж Ахуйн яам, мал аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой өсөж, төрөл зүйл нь өдөр ирэх тусам олширч байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн дэд бүтцийн бүтээн байгуулалт тасралтгүй сайжирч, үйлдвэрлэл эрхлэх механизм улам хөгжин, Хятадын орчин үеийн мал аж ахуйн үйлдвэрлэл тогтвортой урагшилж байна гэв. Түүнчлэн тодорхой стандарт хангасан бүтээгдэхүүн мал аж ахуйн бүтээгдэхүүний гол эх сурвалж болжээ. Мал аж ахуйн үйлдвэрлэлийн технологийн төвшин ч нааштай хөгжиж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэл нааштай хөгжиж буйн зэрэгцээ нутаг бэлчээрийн экологийн орчин ч хурдтай сэргэж байна. Тоо баримтаас үзвэл, Хятадын мал аж ахуйн нутаг бэлчээрийн даацаас хэтэрсэн үзүүлэлт 2010 онд 30 хувь байсан бол 2014 онд 15.2 хувь болон буурчээ. Өнгөрсөн онд хээрийн ургамлын хамрах хүрээ 53.6 хувь байсан нь 2010 оныхоос 2.6 нэгжээр дээшилжээ.

Түүнчлэн малчдын орлого мэдэгдэм нэмэгдэж байна. Тоо бүртгэлээс үзвэл, 2014 онд Хятадын мал аж ахуйн 268 бүсийн малчдын цэвэр орлогын дундаж хэмжээ 6287.7 юань хүрч, 2010 оныхоос 1793.3 юанаар буюу 39.9 хувиар өсжээ.

\Хуар\