Хятад оюутан шалгалтандаа “хуулаад” баригджээ

 Хятад оюутан шалгалтандаа “хуулаад” баригджээ
Хятадын оюутны шалгалтууд эхэлсэнтэй холбоотойгоор шалгалтаа амжилттай давахын тулд олон төрлийн арга хэрэглэсэн тохиолдлууд бүртгэгдэж буй тухай China News сайт мэдээлжээ.

Эдгээрийн нэг нь ухаалаг нүдний шил гэж болохуйц шил ашиглан шалгалтынхаа материалуудыг "хуулж” байгаад баригджээ.

Уг шил нь бариул хэсэгтээ чиптэй бөгөөд жижиг камертай байсан байна. Уг шилнийхээ камераар шалгалтын асуултуудын зургийг аван гаднах эх сурвалж руугаа илгээн хариултыг нь эргүүлэн авч байсан нь тогтоогджээ. Гаднаас явуулсан хариултууд нь үзэгний хажуу талын дэлгэц дээр харагдахаар бүтээсэн байжээ.

Шалгалтаа өгөхдөө хуулсан оюутнуудыг сургуулиас шууд хөөдөг журамтай бөгөөд уг оюутан бас хөөгджээ.

Хятад оюутан шалгалтандаа “хуулаад” баригджээ