Хятадын саран дээр явагч анхны зургуудаа илгээжээ

Хятадын саран дээр явагч анхны зургуудаа илгээжээ 
Хятадын "Чанг-и 3” хиймэл дагуул "Jade Rabbit” саран дээр явагч машиныг саранд хүргэх үндсэн үүргээ өнгөрсөн ням гаригт амжилттай гүйцэтгэжээ.

Бээжингийн цагаар тус өдрийн 11 цаг 42 минутад Синус Иридиум хэмээх ѳмнѳ нь робот очиж байгаагүй хѳндий газар бууж, сарнаа явагч "Jade Rabbit”-ын зургийг нь авсан байна. Түүнчлэн уг зургаа Хятадын өөрийн тусгай сансрын сүлжээг ашиглан өнгөтөөр илгээжээ. Уг зурагт "Jade Rabbit” машинд суурилуулсан Хятадын төрийн далбаа гарсан нь задгай сансар дахь Хятадын төрийн далбааны анхны зураг болжээ. "Jade Rabbit” машин цаашид гурван сарын турш саран дээгүүр явж, судалгаа хийх юм.

Ийнхүү Хятад улс саран дээр өөрийн далбаагаа мандуулсан гурав дахь улс болж байна.
 
Хятадын саран дээр явагч анхны зургуудаа илгээжээ