Нүүр шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болжээ

 
Хятадын эмч нар ядуу загасчдын сууринд амьдардаг 17 настай охинд нүүр шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийжээ. Xu Jianmei нэртэй уг охин 5 настай байхдаа галд түлэгдэж, эрүү, зовхи болон баруун чихнийхээ зарим хэсгийг алдсан байна. Аав, ээж нь эмчилгээ хийлгэх төлбөргүй учраас охин өдийг хүртэл эмнэлэгт хандаж чадаагүй байсан аж.

Уг хагалгааг хийхийн тулд охины цээжинд шинэ арьс ургуулж, хэсэг хугацааны дараа арьс нүүрийг нь бүрхэх хангалттай хэмжээнд ургасан ба тэрхүү арьсийг хагалгаанд ашиглажээ.