Ховд аймгийн Дарви сумын нутаг дахь Хөшөөтийн ордыг 141 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоогоод байгаа.
Энэхүү ордын тусгай зөвшөөрлийг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Мо Эн Ко” компани эзэмшдэг.
"Мо Эн Ко” компани гурван жилийн хугацаатайгаар Хөшөөтөөс нүүрс олборлох, ачих, тээвэрлэх үйлчилгээг хариуцах юм байна. Тэд энэ оны IV улирлаас экспортын нүүрсний олборлолтоо эхлүүлэхээр төлөвлөжээ.
Түүнчлэн "Мон Эн Ко” жилд хоёр сая тонн нүүрсийг хуурай аргаар баяжуулах үйлдвэрийг Дарви суманд, нүүрс угаах үйлдвэрийн Шинжаанд бариулжээ.