Хятад улс төмөр замд хувийн хөрөнгө оруулалт татна

 

Хятадын Засгийн газар төмөр замын бүтээн байгуулалтад хувийн хөрөнгө оруулалтыг татах бодлого явуулж эхэллээ. 

Энэ хүрээнд Төмөр зам байгуулах тусгай сан байгуулжээ. Уг сан нь 15-20 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулах бөгөөд Хятадын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо, Санхүүгийн яам, Тээврийн яамны гаргасан удирдамжийн дагуу хугацааг нь сунгах боломжтой юм. 

Энэ онд China Railway Corp төмөр зам байгуулах ажилд 720 хүртэлх тэрбум юанийн хөрөнгө оруулалт татахаар төлөвлөж буй юм. 

Өмнө нь төмөр замыг зөвхөн улсын мэдлийн сангуудаар дамжуулан санхүүжүүлж ирсэн бол одоо ийнхүү эдийн засгийг шинэчлэх хүрээнд хувийн хөрөнгө оруулалтыг зөвшөөрөх болжээ. 

Төмөр замыг цаашлаад Төв Ази, Европ руу төдийгүй Монголын экспортын гол суваг болсон Сэхээ боомт руу ч хүргэж барихаар төлөвлөжээ.

Энэ хүрээнд Засгийн газраас бүтээн байгуулалтад шаардлагатай тодорхой хэмжээний эхний хөрөнгийг гаргаж, улмаар үлдсэнийг хувийн хэвшилд даатгах ажээ. 

Гэхдээ одоогийн байдлаар тус улсаас хэдий хэмжээний хөрөнгө гаргах тухай нарийн мэдээлэл гараагүй байна. Тус сангийн хөрөнгийн 70 хувийг төмөр замын төслүүдэд, үлдсэнийг бусад салбарт зарцуулах ч боломжтой юм. Гэхдээ сангийн удирдлагыг China Railway Corp бус өөр тусдаа аж ахуйн нэгж авч хэрэгжүүлнэ.

Өнгөрсөн 4 дүгээр сард тус улсын Засгийн газар эдийн засгийг тогтворжуулах хүрээнд жил бүр 200-300 тэрбум юань буюу 32-48 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх талаар мэдээлсэн юм.

2011-2015 оны таван жилийн төлөвлөгөөний дагуу Хятад улс шинээр 230 мянган км урт төмөр замыг төвийн болон баруун бүс нутагт 1.85 их наяд юаниар байгуулах ёстой юм.

Нөгөөтэйгүүр Хятадын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар тус улс тээврийн салбарыг шинэтгэх хүрээнд нийтдээ 3700 гаруй  км үргэлжилсэн төмөр замын 14 төсөлд 53 орчим тэрбум долларын санхүүжилт олгох төлөвтэй байна. Үүний ихэнх нь төв болон баруун нутагт байгуулагдах зорчигч тээврийн зориулалт бүхий төмөр замын төслүүд юм. 

Харин энэ дунд буй 630 км үргэлжилсэн Ejina-Hami чиглэлийн төмөр зам нь нүүрс, төмрийн хүдэр болон бусад эрдсийн бүтээгдэхүүн тээвэрлэх зориулалттай бөгөөд Шинжаан, Гансу, Өвөрмонголоос олборлосон эрдсийг бусад муж руу тээвэрлэлт хийхэд гол үүрэг гүйцэтгэх юм байна. 

Энэхүү төмөр зам нь Хятадын Чинхуандао болон эргийн бусад томоохон боомт руу эрдэс тээвэрлэдэг гол төмөр зам болох Daqin-ий нэг хэсэг болох юм. 

Түүнчлэн энэхүү төмөр замыг цаашлаад Төв Ази, Европ руу төдийгүй Монголын экспортын гол суваг болсон Сэхээ боомт руу ч хүргэж барихаар төлөвлөжээ.