Хөршүүд маань бидний юунд гайхдаг вэ?

Google болон Baidu хайлтын системийн "Autocomplete" функцийг ашиглан Орос ба Хятадын интернэт хэрэглэгчид Монгол орны юуг хамгийн их сонирхдгийг гаргаж үзлээ.

Өөрөөр хэлбэл хөршүүдийн маань иргэд интернэтээс Монгол улсын талаар ямар асуулт хамгийн их асууж байна вэ?

Хайлтын цонхонд "Монгол яагаад..." гэсэн үгийг бичихэд дараах сэдвүүд автоматаар сонгогдож байна.

Google.Ru сайтаас гарсан үр дүн:

Google.ru хайлтын Autocomplete
  • Яагаад Монгол ийм ядуу юм бэ?
  • Яагаад Монгол ийм хоцрогдсон юм бэ?
  • Яагаад Орос Монгол шиг биш вэ?

 

Baidu.Com сайтаас гарсан үр дүн:

Baidu хайлтын Autocomplete
  • Яагаад Монгол Хятадынх болоогүй вэ?

Үр дүнгээс харахад хөршүүд маань Монголчууд биднийг төдийлөн ойшоож үздэггүй бололтой. Энэ нь ч бид тэднийг гайхуулах амжилт бүтээл гаргаагүйтэй холбоотой байх.

Тиймээс Монгол маань улс шиг улс болж хөгжлөөрөө хөршүүддээ гайхуулах хэмжээнд хүрэх нь чухал байна.