М.Нандин-Эрдэнэ Хятадын ламтай тулалдана

 

Сонирхогчдын боксын Азийн аваргын мөнгөн медальт, ОУХМ М.Нандин-Эрдэнэ хоёр жилийн өмнө мэргэжлийн тулааны спортод хөл тавьсан.

Тэрээр мэргэжлийн рингэнд одоогоор 10 тулаан хийсний есөд нь ялалт байгуулаад байна. Сонирхуулахад М.Нандин-Эрдэнэ энэ сарын 27-нд БНХАУ-ын Жиансу мужийн Янгжоу хотын спортын ордонд Хятадын Шоалинь сүмийн лам, кунгфугийн од Ёо Лонгтой тулалдахаар боллоо.

Түүний өрсөлдөгч нь урд хөршид тулааны спортод нэлээд зартай тамирчин бөгөөд өнгөрсөн гуравдугаар сард Ханжоу хотод манай тамирчин Э.Батбаяртай тулалдаж, оноогоор ялж байсан юм.