Хятадад болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 589-д хүрчээ

Хятадад болсон газар хөдлөлтийн улмаас амиа алдагсдын тоо 589-д хүрчээ


 

Хятадын баруун өмнөд нутгийн Юньнань мужид энэ сарын 3-ний өдөр орон нутгийн цагаар 16.30 цагийн үед 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар бид мэдээлж байсан. Тэгвэл тус байгалийн гамшгийн улмаас амиа алдагсдын тоо 589-д хүрсэн гэж Синьхуа агентлаг дамжууллаа.

Түүнчлэн эх сурвалжуудын мэдээлж буйгаар 80 мянган орон сууц сүйдэж, 230 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Газар хөдлөлтийн голомт нь 12 орчим км-ийн гүнд байсан юм.

Газар хөдлөлт Гуйжоу болон Сычуань гэх хөрш зэргэлдээ мужуудад мэдрэгдсэн гэнэ. Гамшигт нэрвэгдсэн бүс нутаг руу дотоодын 7000 цэрэг, 11 мянган цагдаа, гал унтраах багийнхныг зургаан нисдэг тэргийн хамт илгээжээ.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр тус газар хөдлөлт сүүлийн 14 жилд Хятадад болсон хамгийн хүчтэй газар хөдлөлт байсан.

Газар хөдлөлтийн бүс нутаг дахь нөхцөл байдлыг хянах багийг Төрийн зөвлөлийн дарга Ли Кэцян удирдаж байгаа гэнэ.