Хятадад ДАШТ-ий үеэр бооцоо тавихыг хориглолоо

 Хятадад ДАШТ-ий үеэр бооцоо тавихыг хориглолоо

БНХАУ, Тайланд, Сингапур зэрэг Азийн тэргүүлэгч улс орнуудын цагдаа нар Бразилд эхэлж буй хөлбөмбөгийн ДАШТ-тэй холбоотойгоор хараа хяналтаа чангатгалаа.

Бүр тодруулбал эдгээр улс орнуудад ДАШТ-ий үеэр хууль бус мөрий тавих явдлыг зогсоож байгаа юм.

Катарын нийслэл Доха хотод байрлалтай спортын аюулгүй байдлыг хамгаалах олон улсын төвийн мэдээлснээр ДАШТ-тэй жилүүдэд дэлхий даяар нийт 680 тэрбум ам.долларын мөрий тавигддаг гэнэ. Харин энэ их мөнгөний 80 хувь нь хууль бус замаар орж ирдэг байна.

Тиймээс манай урд хөрш болоод Тайланд, Сингапурт хөлбөмбөгийн тэмцээний үеэр бооцоо тавихыг хориглож байгаагаа албан ёсоор мэдээллээ.

Учир нь дээр дурдсан хууль бус мөрийний тал хувь нь Азийн улс орнуудад гардаг байна.