Жүншинь агентлагийн мэдээ: 20-ны 10 цаг 15 минутад, ӨМӨЗО-ы Улаанцаваас Алма-Ата хүрэх Хятад Европыг холбон аялах галт тэрэг Улаанцав хотоос хөдлөв.
Ингэснээр Ази Европын зах зээлийг шууд холбосон төмөр замын ачаа тээврийн үйлчилгээ Өвөр Монголд дахин бий боллоо. Хятадын умард нутагт оршдог Улаанцав хотын хувьд, газар зүйн байршлаар давуу талтай учраас Өвөр Монголын зүүнээс баруун тийш дайран өнгөрөх "түшиц" газар болжээ. Мөн хойд өмнөдийг холбосон уулзвар цэг, зүүн хойд, Хятадын хойд нутаг, баруун хойд бие зэрэг эдийн засгийн гурван том бүсийг дайран өнгөрөх зам харилцааны төв, Хятадаас Монгол, ОХУ, зүүн Европт хүрэх олон улсын чухал зам суваг болно. Эх сурвалжид тэмдэглэснээр, Хятад Европыг холбон аялах энэхүү галт тэрэг Ази Европын төмөр замд эзлэх Улаанцав хотын чухал давуу байршлыг ашиглаж, олон улсын ложистикийн цоо шинэ зам сувгийг байгуулж, ачаа барааг Монгол, ОХУ, Казакстан, Беларусь, Польш, Герман зэрэг оронд хүргэж, "Хятадад үйлдвэрлэв" салбарт экспортын цоо шинэ томоохон хаалга нээж өгсөн байна.