Мянга мянган жилийн туршид Хятадын Уламжлалт анагаах ухааны эмч нар ургамал, амьтан, эрдэс бодисын гаралтай эм, танг эмчилгээндээ өргөн ашиглаж иржээ.
Эдүгээ Хятадын уламжлалт эмийн бодисын тоонд 10 мянга гаруй ургамал, амьтад бүртгэгдсэн байдаг.
Тэдгээрийн дотор Асфетида (Resina Ferulae), Япон ардизия (Herba Ardisiae Japonicae), Шарилжны навч (Folium Argyi), Каламы үндэс (Rhizoma Calami), Цагаан сэвэгийн үр (Semen Dolichoris Album), минфан ( Alumen), цагаан гааны үр (Semen Ginkgo), клеоме үр (Semen Cleomis), Гедиотис өвс (Herba Oldenlandiae), Челидон өвс(Herba Chelidoni), Сараана цэцэг (Bulbus Lili), Том цэцэгт мөлхөө өвс (Herba Scutellariae Barbatae), Умардын зэрлэг хризантем өвс (Herba Chrysanthemi Lavandulae Folii), Адонис (Herba Adonidis), Лянхуа цэцгийн навч (Folium Nelimbinis) зэрэг ургамал ордог байна.
Зураг дээр: Хятад эмийн гол түүхий эдийн нэг далайн морь.
Ургамалын гаралтай Хятад эмийн үйлчилгээ үзүүлж байгаа идэвхитэй бодисууд нь ургамалын янз бүрийн хэсэгт байх бөгөөд үндэс, үр, навч, гол иш, цэцэг зэрэг болно. Зарим ургамалаас ялгарах эфирийн тос ч эмчилгээний идэвхит бодис болдог.
Хятад эмийг хийх арга нь маш их боловсронгуй байдаг бөгөөд жор нь их нарийн байдаг. Хатаах, чанах, хандлах, нунтаглах, уусгах, архинд дэвтээх гэх мэт олон арга бий.
Сүүлийн үед Монголчууд Хятадад ирж, эмчилгээ сувилгаа хийлгэх нь элбэг болж, өндөр үр дүнтэй эмчилгээг нь ойлгодог болоод байна.
Биеийн жин бууруулах бэлдмэл, цайг уух, зүү төөнүүр хийлгэх, физик эмчилгээнд явах, ургамалын гаралтай эм тан хэрэглэх зэрэг эрэлт их болжээ. Гэвч хэрэглэх заавар зөвөлгөөг буруу ойлгох, дууриамал муу эм худалдан авах зэрэг сөрөг үр дагавар их гарч байна.
Зураг дээр: Хятадын уламжлалт галт төөнүүрийн эмчилгээг хийж байна.
Ургамалын гаралтай эм нь байгалын гарал үүсэлтэй байдаг тул орчин үеийн химийн аргаар гаргаж авсан эмтэй харьцуулбал хор багатай, харшил өгдөггүй. Хүний биед аажим, шат дараалсан үйлчилгээ үзүүлж, өвчнийг анагаадаг.
Хятад эмийг хэрэглэхдээ өвчтөний биеийн байдалд тааруулан мэрэгжлийн сайн эмчээс зөвөлгөө авч хэрэглэх хэрэгтэй. Мөн баталгаатай эмийн үйлдвэр болон найдвартай туршлага бүхий хятад эмчийн найруулсан эмийг хэрэглэх нь зүйтэй.
Хятад эмийг уунгуут эрүүл болно гэж ойлгож болохгүй. Хүссэн үйлчилгээг үзүүлтэл багагүй чармайлт гаргах хэрэгтэй бөгөөд буруу зуршил, дэглэмгүй хоололт, хэт өндөр ачаалалтай ажиллах зэргээс татгалзах шаардлагатай болно. Өөрөөр хэлбэл гам алдахгүй байх хэрэгтэй гэсэн үг.
Чиний эрүүл мэнд бол цэвэр агаар, цэнгэг ус, тэжээллэг хоол болно.
Өглөө бүр сэрээд инээмсэглэн орондоо түр хэвт. Та инээмсэглэж чадаж байвал эрүүл байна гэсэн үг.
Өвчнийг эмчлэхээс өмнө өөрийн амьдралаа эмчил. Байгалынхаа хуулийг дагаж, ухаалаг амьдар.