Борц Хятад брэнд болжээ

 

1990 онд бизнесийн гараагаа 200 юанаар эхэлж байсан, Чу И Цай таван жилийн дотор тэмбумтан болсон юм. Түүний үндэслэн байгуулсан "Yurun” компани хатаасан мах, шарж утсан мах, хиам зэрэг махан бүтээгдэхүүнээр Хятад улсын зах зээлд тэргүүлэгч болж чадлаа.

Аньхуй мужын дундаж орлоготой айлын хүү Чу И Цай сургуулиа төгсөөд, загас агнуурын компанид ажилд оржээ. 45 хоног далайд аялж, усан онгоцны хонгилд байрлах хөргөгчинд загасны гэдэс арилгаж суух нь түүнд уйтгартай байсан тул ажлаасаа гарчээ. 

Тухайн үед хотын хүн ам баян чинээлэг болж, махан бүтээгдэхүүн сонирхох болсон байна. Иймд тэрээр "Хямд өртгөөр махыг хэрхэн амттай боловсруулах вэ?” гэсэн арга ухааныг хайж байв.

Түүний энэхүү санааг том компаниуд аль хэдийн хэрэгжүүлээд эхэлчихсэн байсан юм. 

Тэд 1200С-ээс дээш температурт махыг хурдан хугацаанд болгох технологийг хэрэглэж байлаа.Энэ технологиор боловсруулсан махыг тасалгааны температурт удаан хадгалж болно. 

Гэвч энэ аргыг тэр сонгосонгүй. Өөрөөр хэлбэл бусдыг дууриасангүй.

Тэрээр өдөржин номын санд сууж, судалгааны ажил хийвч, мах боловсруулах аятайхан санаа орж ирэхгүй л байлаа. Нэгэн удаа түүнийг гэртээ ирэхэд нь ээж нь борцтой шөл хийчихсэн байв. Маш анхилуун үнэр бүхий өвөрмөц сонин амттай шөл Чу И Цай хүүгийн анхаарлыг татжээ. Тэгээд ээжээсээ "Энэ юуны мах вэ?” гэж асуухад Ээж нь:

- Гадаадаас ирсэн, аавын чинь найз бэлэглэсэн юм. Ааваасаа асуу! гэжээ. Орой нь аавыгаа ажлаас ирэхэд нь хүү мөн л нөгөө асуултаа тавив. Аав нь:

- Энэ бол Монголын уламжлалт аргаар хатаагдсан үхрийн мах гэжээ. Олон өдөр хайж байсан технологи нь ийнхүү гэрт нь ороод ирнэ гэж санаагүй явсан хүү ихэд олзуурхан:

- Аав аа! Таны найзтай танилцмаар байна гэв. Маргааш нь аав нь Монгол найзыгаа өдрийн хоолонд урьж, хүүтэйгээ танилцуулав. Хүү Монголчуудын мах хатаадаг аргыг асууж мэдээд, туршиж үзэхээр шийдэж гэнэ ээ. Тэрээр үхрийн мах худалдаж аваад, хатааж үзсэн боловч хатахаасаа өмнө өмхийрч муудаад байв. Тэгээд нөгөө Монгол хүнд хандан,

- Би таны хэлснээр үхрийн мах хатааж үзлээ. Хатахаасаа өмнө үнэр ороод, муудчихаад байна гэхэд, Монгол хүн

- Тэгнэ шүү дээ. Танай энд угаагаад тавьсан цамц долоо хоносон ч хатдаггүй шүү дээ. Манай тал нутагт байсан бол нэг цагийн дотор л хатчихна хэмээн доогтойхон хэлжээ.

Чийглэг уур амьсгалтай бүс нутагт Монгол аргаар мах хатааж болохгүй гэдгийг хүү ойлгож, өөр аргаар хатааж үзэхээр шийдсэн байна. Тэр 200 юанаар ногоо хатаах жижигхэн төхөөрөмж худалдан авч, мах хатааж үзэх туршилт хийсэн нь амжилттай болжээ. Гэвч нөгөө Монгол хүний бэлэглэсэн борцны сайхан үнэр, амт байсангүй. Энэ тухай лавлан асуухад, Монгол хүн:

- Манай нутгийн үхэр хээрийн өвс иддэг. Танай энд Монгол үхрийн иддэг тэр сайхан шимтэй өвс байхгүй байна шүү дээ гэжээ.

Тэгэхээр, яаж тэр сайхан үнэр амтыг үхрийн маханд шингээх вэ? гэсэн бас нэгэн асуулт хүүгийн өмнө тулгарав. Иймд хүү Монголын түүхийн номуудыг шимтэн уншиж, борц нь Чингис хааны их цэргийн голлох хүнс байсан тухай, Юань гүрний үед Монгол хаад, ноёдын тогооч нар үхрийн махыг амталж байсан нууц жорууд гэх мэт маш сонирхолтой мэдээ мэдээлэл, эх сурвалжуудыг олж авсан байна.

Хүү олон удаагийн туршилт хийсний дүнд хэд хэдэн сайхан жор зохиож чаджээ. Тэрээр ажлын байр худалдан авах хөрөнгө мөнгөгүй тул хөршийнхөө ногооны зоорийг ажлын байр болгон түрээслэв. Ногоон зооринд гаднаас чийглэг агаар үл нэвтрэх тул мах хатаах үйлдвэрлэл явуулахад нэн тохиромжтой орчин байсан юм.

Тэрээр худалдаж авсан махаа гэртээ амтлаад, жижиглэн хэрчинэ. Тэгээд бэлэн болсон махаа ногооны зоориндоо оруулж, өлгөж хатаадаг байв. Гэхдээ тэрээр яг Монгол борц шиг бүрэн хатаалт хийхгүйгээр бага зэрэг чийг үлдээдэг. Энэ нь маханд шүүснийх нь амт үлдэхээс гадна худалдаанд гаргахад жин нь ихээр хорогддоггүй. 

Агаарын эргэлтийг нь сайжруулж, зоорийн чийглэг агаарыг хуурай халуун агаараар хөөвөл хатаалтын процесс хурдсаж байгааг Чу И Цай олж харсан байна. Өөрөөр хэлбэл махыг урь идүүлээд байдаг талын Монголын салхийг ногооны зоориндоо бий болгож чадсан нь үйлдвэрлэлийн аргаар махыг борц болгон хатаах дардан замыг нь тавьж өглөө.

Санаанд оромгүй энэ амжилт бол түүний өөрөө бодож олсон цоо шинэ нээлт байлаа.

Тэрээр өөрийн шинэ бүтээгдэхүүнээ хуучин ажиллаж байсан загас агнуурын компанийхаа усан онгоцны капитануудад танилцуулсанд тэд:

- Олон хоног далайд аялж явахад муудаж өмхийрөхгүй маш хэрэгтэй зүйл байна. Усан цэргүүдэд хамгийн их тохирох хүнс байна хэмээн түүнд анхны том захиалгыг өглөө.

Хүү захиалгын урьдчилгаа мөнгийг нь авч, өдөр шөнөгүй ээжтэйгээ хамт мах хатааж боловсруулах ажилдаа шамдан оров. 

Түүний захиалга их байсан тул бас дахин өөр айлын ногоон зоорийг түрээслэн шинэ ажлын байр бий болголоо. Шинэ ажлын байрандаа дунд сургуульд хамт сурч байсан найз нараа ажиллуулж, 7 хоногын дотор захиалгат ажлыг арай хийж, дуусгаж чадсан байна.

Удалгүй хүүд сайхан мэдээ ар араасаа хөврөн ирж, загас агнуурын усан онгоцны капитануудын захиалганд дарагдав. Эдгээр захиалгууд нь 2 жилийн дараа 5 сая юаньтай баян эр болох замыг нь засчээ.

Махыг хатаах технологийн нууцыг Монголчууд анх нээсэн билээ. Харин 100 хэмээс бага температурт махыг амталж болгоод хатаах технологийн Хятад эр сэдэж гаргаад, шинэ брэнд болгочихоод байна. Энэ нэг бизнес санаа шүү. . .

Монголчууд бидэнд борцыг брэнд болгох боломж бий юу?

Энэ бол хамгийн ойр боломж. Чу И Цай-ийн хүсэн мөрөөдөж байсан Талын Монголын салхи, шимт өвс иддэг үхэр сүрэг маань гэрийн гадаа л байна шүү дээ.

Татсан махыг сайхан амтлаад, 100 хэмийн халуун камерт хатаана. Татсан мах учраас маш хурдан хатдаг. Мөн хэрэглэгчид борц нүдэж, нунтаглах шаардлагагүйгээр шууд хүнсэндээ хэрэглэх боломжтой. 

Махыг камерт хатаах нь эрүүл ахуйн шаардлага хангах бөгөөд хурдан хугацаанд их хэмжээний бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжыг бүрдүүлнэ.

Борцыг өнгө үзэмжтэй савлаад, экспортлож болно. Оросуудад пивоны даруулга болж, Хятадуудад самар мэт амны зугаа болохоор борц байх нь чухал. Мөн жижиглэсэн борц нь шүд муутай хөгшин хүн ч зажилахад төвөггүй бөгөөд борцтой цай хоол хийхэд хялбар байдаг.

Хатаасан махыг 50-100 гр жижигхэн уутанд савлавал супер маркетуудад худалдахад үнэ хямд, тохиромжтой байдаг. 

Гэхдээ уламжлалт борц шиг бүрэн хатаалт хийвэл алдагдалтай байж болох юм. Бага зэрэг махны шүүс үлдээж хатаавал арай амтлаг байсан шүү.

"Мөнгө босгох мянган санаа" ном


Reply
  • Group: Guests
  • ICQ:
  • Registered: --
  • Status:
  • Comments: 0
  • Articles: 0
^
Предлагаю вам новый сервис, с помощью которого можно легко и быстро занять денег через интернет. Довольно удобно и выручает в сложной ситуации, когда нужно срочно занять небольшую сумму. Смотрите тут: займ на карту без отказа 100 процентов на карту и тут: езаем взять займ на карту срочно сайт экспресс-микрозайм.рф. Кроме этого вы можете рассмотреть для себя интересные возушные шары с доставкой на сайте купи-шары.рф воздушный шар с цифрами. При необходимости активировать операционную систему можно воспользоваться специальной программой-активатором, которая быстро и без труда установить вам активировать windows 7 максимальная. Интересный сайт я нашел скачать рабочий 1xbet на андроид посмотрите. Затеяли ремонт в квартире, то и входную дверь нужно поменять. А купить хорошую входную дверь сейчас не просто, поэтому предлагаю вам зайти на специальный сайт и самому посмотреть купить двери входные металлические ногинск. Только тут лучшие двери с установкой и доставкой.

Помимо этого рекомендую посмотреть тут займ без отказа без процентов об этом много информации.
Reply
  • Group: Guests
  • ICQ:
  • Registered: --
  • Status:
  • Comments: 0
  • Articles: 0
^
По ссылке нижегородская вы можете оформить полис осаго через интернет, это очень удобно.


талисман осаго онлайн электронный полис